Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 08 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 9,0 – 12,0 градус , бусад сумдын нутгаар 12,8 – 16,0 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан, Чулуут сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 - 3,4 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Хайрхан сумдын нутгаар 24,0 – 27,0 градус, бусад сумдын нутгаар 19,0 - 23,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Цахир, Хангай сумдын нутгаар 0,0 градус, бусад сумдын нутгаар 2,0 – 7,0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 18,0 – 21,0 градус, бусад сумдын нутгаар 14,0 – 17,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Хангай, Цахир, Жаргалант, ӨндөрУлаан сумдын нутгаар 38,0 -39,0 градус, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Өлзийт, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдын нутгаар 49,0 - 54,0 градус, бусад сумдын нутгаар 41,0 – 44,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 1 -5 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 5,8 – 61,5 мм тунадас орсон байв. Хамгийн их нь Жаргалант суманд 61,5 мм, хамгийн бага нь Цахир сумын нутгаар 5,8 мм тунадас орсон байлаа. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Цахир сумын нутгаар олон жилийн дунджаас бага, Хотонт, Хангай, Батцэнгэл, Тариат сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 - 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 23 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр Эрдэнэбулган, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 6 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар зуншлагын байдал 80 орчим хувь нь хэвийн , 20 орчим хувь нь дунд байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 – 6 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд отор хийх, өвс хадлан бэлтгэх, бод мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байсан байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа